Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 01 дүгээр сарын тойм
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын
2021 оны 01 дүгээр сарын тойм
1. Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2021 оны 01 дүгээр сард Орхон-Хархорин хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
2021 оны 01 дүгээр сард хийсэн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Гол, мөрөн- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
|
Орхон- Хархорин |
8.0 |
1.1 |
0.96 |
0.07 |
0.004 |
0.010 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Орхон гол, Орхон голын Хархорин хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 194.5 мг/л бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.
2.Цэвэрлэх байгууламжийн шинжилгээний дүн: 2021 оны 01-р сард Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Онги-Ус” ХХК-ны цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор хаягдал уснаас дээж авч химийн 7 элементээр физикийн 3 үзүүлэлтээр шинжилгээг хийж цэвэрлэгээний түвшинд нь хяналт тавин ажиллав.
Шинжилгээний дүнг хүрээлэн байгаа орчин MNS4943-2015 усны чанарын стандартай харьцуулан 2 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
Он сар өдөр |
Цэвэрлэх байгууламжын нэр |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||||||
РН |
Ж/Б |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
NO3 |
N нийт
|
P |
Цэвэршилт %
|
||
2021-01-12 |
Онги-ус-ХХК-ны цэвэрлэх байгууламжын оролт |
7.95 |
41.6 |
608 |
128 |
43.7 |
0.576 |
7.15 |
51.4 |
2.74 |
78.9%
|
Онги-ус-ХХК-ны цэвэрлэх байгууламжын оролт |
7.60 |
12.0 |
128 |
24 |
|||||||
|
Усны чанарын стандарт MNS4943:2015 |
6-9 |
30 |
20 |
20 |
- |
- |
- |
15 |
1.5 |
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ